Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт нийт 11.905 хүнд шинжилгээ хийхэд 45 хүнээс коронавирус илэрлээ. 

Сүүлд бүртгэгдсэн 45 тохиолдол нь бүгд Улаанбаатарт бөгөөд Баянгол дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт 18, Сүхбаатар дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэг 6 тохиолдол бүртгэгдсэн.

Тэдний 29 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал буюу хяналтад авсан голомтоос илэрсэн. 13 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр илэрсэн тохиолдлуудын хавьтал байна. Одоогоор 3 хүний халдварын эх уурхайг тодорхойлох үйл ажиллагаа явагдаж байна. 

Сүүлийн 24 цагт 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" хэмээлээ.

Улмаар Улаанбаатар хотод нийт 2107 тохиолдол, кластер өвчлөлийн голомтод 2433, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 2952 тохиолдол боллоо. Тэдний 2299 нь эдгэрсэн байна. Одоо нийт 638 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 9, хүндэвтэр 78, хөнгөн 558 хүн байна.