Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 24-нд нийт 16.777 хүнд шинжилгээ хийхэд 46 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 23 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол 22 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-тэй холбоотой.

Улмаар Улаанбаатар хотод нийт 1960 тохиолдол, кластер өвчлөлийн голомтод 2286, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 2801 тохиолдол боллоо. Тэдний 74.8 хувь буюу 2097 нь эдгэрсэн. Одоо 689 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь хүн маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 62, хөнгөн 619 хүн байна.

Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" хэмээлээ.