Эдгэршгүй өвчнөөр шаналж буй хүмүүс уг хуулиар дор хаяж хоёр эмчийн зөвшөөрлөөр бусдын тусламжтайгаар үхэх эрхийг сонгож болно.

2021 оны 11-р сараас эхлэн хэрэгжих хуулийг олон жил хэлэлцэж, өнгөрсөн онд баталсан боловч уг хуулийн заалт ёсоор бүх нийтийн санал асуулга заавал явуулах, санал асуулгад оролцсон хүмүүсийн 50-иас дээш хувь нь "Тийм" гэж хариулсан бол хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэж заасан байжээ.

65.2 хувийн саналаар уг хуулийг тус улсын ард иргэд, болон Ерөнхий сайд Хасинда Ардерн болон сөрөг хүчний удирдагч Жудит Коллинс нар дэмжсэн байна.

Дээрх эрхийг эдлэхийн тулд хэд хэдэн шалгуур хангасан байх ёстой гэнэ. Үүнд: эдгэршгүй өвчнөөр шаналж байгаа, уг өвчнөөр 6 сарын дотор нас барж болзошгүй, биеийн физиологийн хувьд амьдрах чадвар илт доройтсон, бусдын тусламжтай үхэх эрхийн тухай шийдвэр гаргах чадвартай байх ёстой зэрэг юм. Дээрх шалгуурыг хангаж байвал эмч эсвэл сувилагчийн хяналтад өвчтөнд үхлийн тунгаар эм хийж нас нөгчүүлдэг.

Шинэ Зеландаас гадна Бельги, Колумби, Льюксембург, Швейцарь, Недерланд, Канад зэрэг улсууд болон АНУ, Австралийн зарим мужууд үхэх эрхийг зөвшөөрдөг хуультай.