Корона буюу Титэм вирус нь анх 1960 онд илэрсэн бөгөөд хэд хэдэн төрөл зүйлтэй юм. Хөнгөн хэлбэрийнх ч байдаг ба хүнд хэлбэрийн хүний амийг авч байсан төрөл зүйл ч байсан байна.

Хятад, Европын эрдэмтдийн хийсэн судалгаагаар шинэ төрлийн коронавирус нь ХДХВ-тэй ижил төстэй мутацид орсны улмаас “SARS”-ын вирустай харьцуулбал хүний эсэд нэвтрэх чадвар 100-аас 1000 дахин их байна гэсэн байна. Энэхүү судалгааны дүнд тулгуурлан вирустай хэрхэн тэмцэх, вирус юунаас үүдэлтэйг олж илрүүлэхэд чухал нөлөөтэй аж.

Уг өвчнөөр эрсдэлт бүлэг болох өндөр настай, архаг суурь өвчтэй хүмүүс илүү хүндээр өвдсөн, нас барсан мэдээлэл илүүтэй байна.

Анх 2002 онд SARS Co-V (Severe acute respiratory syndrom), 2012 онд MERS Co-V (Middle east respiratory syndrom) гэж нэрлэгдсэн дэгдэлт гарч олныг хамарсан, түргэн тархац бүхий амьсгалын замын хүнд үрэвслийг үүсгэж үхэлд хүргэсэн тохиолдлууд бүртгэгджээ.

14 хоног хүртэл нууц үедээ байж, ханиадны шинж тэмдгээр эхлэн богино хугацаанд амьсгалын дутагдлаар хүндрэх аюултай.

Өнөөдөр ДЭМБ-ын байгууллагын мэдээлж буйгаар АНУ, Испани, Итали, Герман, Франц зэрэг улсад коронавирусийн тархалт өндөр гарлаа. Өнөөдрийн мэдээгээр дэлхий дахинд нийт коронавирус халдварын 1 сая 331 мянга 269 тохиолдол бүртгэгдэж 73 мянга 866 хүн нас баржээ. Эдгэсэн тохиолдол нь 276 мянга 671 гэж бүртгэгдсэн байна. Италид даваа гаргийн байдлаар COVID-19 өвчний улмаас нас барсан хүний тоо 16,523 болов. Сүүлийн үед Азийн орнуудаас Японы Токио хот болон 16 мужид халдвар авсан хүний нийт тоо 4000-д хүрчээ. Иймээс тус улсад онц байдал зарлаад байна. Коронавируст халдварын дэгдэлттэй холбоотойгоор Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Токио, Чиба, Сайтама, Гүнма, Осака, Канагава, Фүкүока хотууд өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд онц байдал тогтоолоо. ОХУ-д коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо нэг өдрийн дотор 954-өөр нэмэгдэж, 6343 боллоо. Энэтхэгт уг вирусийн тохиолдол огцом өсөж 4000 мянга болж,“COVID-19” халдварыг эмчлэхэд зөвлөж буй эмүүдийн нэг болох гидроксихлорохиныг экспортлохыг хориглосон байна. Энэ нь сүүлийн 4 хоногт Энэтхэгт болсон мусальман шашинтны мөргөл болж олон нийтээр цугларсан нь ийнхүү халдвар тархах шалтгаан болжээ.  “COVID-19”  огт бүртгэгдээгүй зарим мужид нэг өдрийн дотор 300 тохиолдол илэрсэн байна. Хятадад коронавирусийн халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдсэнгүй. Бүртгэгдсэн тохиолдол нь зөвхөн гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа хэмээн мэдээлжээ.


Коронавирусийн халдварын тархалтаар тэргүүлж буй улс:


Хэрхэн тархдаг вэ?

Саяхныг хүртэл зөвхөн халдавртай мал амьтнаас хүнд халдаврлаж байсан тухай мэдээлж байсан бол одоо хүнээс хүнд халдварлаж байгаа тухай Хятад эрдэмтэд хэлсэн байна. Халдвартай хүн ханиалгаж, найтаах, гар барихад халдвар дамжина. Мөн халдвартай хүний хүрсэн эд зүйлд хүрсэн гараараа ам, хамар, нүдэндээ хүрвэл мөн халдвар авах аж. Хятадад эмчлэгч эмч сувилагч нар өвчтөнөөсөө халдвар аваад байгаа юм байна. Хятадын Үхань, Бээжин, Шанхай, Шэньжэнь, Хонг Конг, Макао цаашлаад Сингапур, Вьетнам, Тайван, Тайланд, Япон, БНСУ, Энэтхэг, Австрали, АНУ-д тархаад байна.

Эмчилгээ

Тухайлсан эмчилгээ байхгүй. Ихэнхи тохиолдолд хүндрэл өөрөө арилдаг боловч арилахгүй байсаар хүндэрч нас барах тохиолдол гарч байна. Дархлаагаа сайн дэмжиж, хангалттай хэмжээний халуун бүлээн ус ууж, маш сайн амарч, аль болох их унтаж, шөл устай хоол унд сайн идэх хэрэгтэй. 

Хэрхэн сэргийлэх вэ?

Вакцин одоогоор байхгүй. 

Сэргийлэх арга:

- Вирусын халдвартай болон ханиалгасан, халуурсан, өвчтэй хүмүүсээс хол байх
- Олон хүн цугласан газар онц шаардлагагүй бол явахгүй байх, халдвар тархсан улс руу зорчихгүй байх.
- Амны хаалт хэрэглэх
- Нүд, хамар, амандаа гараа бохир үед хүргэхгүй байх
- Ойр ойрхон гараа савантай усаар 20 секундээс багагүй хугацаанд угаах, гар ариутгагч хэрэглэх
- Урд хөршөөс ирсэн өндөг, тахианаас татгалзах. Далайн гаралтай түүхий бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.