Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, Засгийн газрын гишүүн, сайд нарыг томилов.

Шинэ сайдууд дөнгөж сая нэг нэгээрээ УИХ-д Засгийн газрын гишүүний тангараг өргөж, тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн Монгол Улсын төрийн далбаанд хүндэтгэл үзүүллээ.

Засгийн газрын гишүүний тангараг

Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.

Засгийн газрын гишүүний тангарагаа өргөсөн шинэ сайдууд:

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнэ

2. Шадар сайдаар Я.Содбаатар

3. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар

4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл

6. Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар

7. Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр

8. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэн

9. Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван

10. Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар

11. Соёлын сайдаар С.Чулуун

12. Уул, уурхайн сайдаар Г.Ёндон

13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан,

14. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар

15. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа

16. Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатар

16. Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэхийг тус тус томиллоо.