ШИНЭ нам УИХ-ын сонгуульд нэр дэвших гишүүдээ өнөөдөр Төрийн ордонд танилцууллаа.

Энэ үеэр тус намын дарга Ж.Батзандан "УИХ-ын сонгуулийн тухай хуулиар тавдугаар сарын 16-ны дотор улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчидээ тодруулах үүрэгтэй. Энэ хүрээнд сонгуульд оролцохоор бүртгүүлсэн ШИНЭ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв нам, Монголын үндэсний ардчилсан нам болон 100 гаруй холбоод нэгдсэн ШИНЭ эвсэл нэр дэвшигчидээ тодруулах үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Өчигдөр ШИНЭ намын Төв зөвлөл хуралдаж, эвслийн намуудад оногдсон квотын дагуу нэр дэвшигчидээ тодруулсан. ШИНЭ намд 34 квот буюу 34 мандат оногдсон. Мандатдаа тохируулж бид дараах хүмүүсийг нэр дэвшүүлж байна. Бид нэр дэвшигчиддээ хэд хэдэн шалгуур тавьсан ч МАНАН-гийн намууд шиг мөнгөний шалгуур тавиагүй" хэмээлээ.

Дараах хүмүүсийг ШИНЭ нам УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.

Хан-Уул дүүрэгт 

  • Л.Болд - УИХ-ын гишүүн 
  • Э.Түвшин - Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч
  • Л.Ариунаа - Удирдлагын академын багш, доктор профессор

Баянзүрх дүүрэгт /2 тойрогтой/

  • Ж.Батзандан - УИХ-ын гишүүн
  • Ш.Батсамбуу - Бизнес эрхлэгч, Уул уурхайн эдийн засагч
  • Ц.Баттуяа - Хүний эрхийн хуульч
  • Х.Батсуурь - Эдийн засагч
  • С.Амарсайхан - Эдийн засагт

Сүхбаатар дүүрэгт

  • Ц.Энхбат - Сэтгүүлч, МУСГЗ
  • Б.Мөнхжаргал - МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдлийн ерөнхий зохицуулагч
  • Б.Отгон - Сэтгүүлч

Налайх, Баганнуур, Багахангай дүүрэгт

  • Б.Гантулга - Багануурын уурхайн дэд дарга асан

Дундговь, Говьсүмбэр аймагт

  • О.Ганбат - Эдийн засагч, Гаалийн ерөнхий газрын дарга асан
  • О.Эрдэнэтөгс - Дундговь аймгийн багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга

Дорноговь аймагт

  • Ц.Гантулга

Дорнод аймагт

  • Х.Одмандах
  • Сүхбаатар аймагт
  • А.Төмөр-Очир - МУСГЗ

Төв аймагт

  • А.Батсүх

Хэнтий аймагт

  • П.Нарантуяа - Ноён уулаа аврах хөдөлгөөн, Босоо хөх Монгол хөдөлгөөний салбарын тэргүүн 
  • Д.Баатаржав - Хөдөлмөрийн баатар

Баянхонгор аймагт

  • М.Цэнджав - Санхүүч, эдийн засагч

Өмнөговь аймагт

  • Д.Баттүвшин - Олон улсын эдийн засагч

Ховд аймагт

  • Г.Билгүүн - Бүтээл Ховдчууд ТББ-ын тэргүүн

Дархан-Уул аймагт

  • П.Эрдэнэбат
  • Д.Жаргалсайхан

Хөвсгөл аймагт

  • Л.Доржпагма - Дэлхийн монгол ногоон нэгдэл ТББ-ын тэргүүн
  • Ж.Оюумаа - Хөвсгөл далай ээж нийгэмлэгийн тэргүүн


Гэрэл зургаар хүргэж байна.