Өнөөдөр улиран одож буй оны сүүлийн өдөр тохиож байгаа бол маргааш бид айлчлан ирж буй оны эхний өдрийг угтана. Үүнтэй холбогдуулан шинэ жилийн баярын талаарх цөөн хэдэн сонирхолтой баримтыг танилцуулж байна.

Шинэ жилийн баярыг тэмдэглэсэн хамгийн эртний тохиолдол Месопотамийн үед бүртгэгдэж байжээ. Харин эртний Ромчуудын хувьд шинэ он гуравдугаар сарын 1-нд эхэлдэг хэмээн үздэг байсан гэнэ. 

Нэгдүгээр сарын 1-нээс шинэ он эхэлдэг Грегорийн календарыг Ромын Католик сүмын пап Грегори XIII 1582 онд танилцуулсан байна. “January” буюу нэгдүгээр сарыг хоёр нүүртэй “Janus” бурхны нэрээр нэрлэсэн бөгөөд уг бурхан хойш, урагшаа харж чаддаг ажээ. 

Шинэ оныг ихэнх хүмүүс муу зуршлаа хаях юм уу сайн үйлийг хийхээр зорин эхлүүлдэг. Эртний Персүүдийн хувьд шинэ жилийн бэлгэнд бүтээмжтэй байдлыг бэлгэдэн өндөг бэлэглэдэг байжээ. 

Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүс ирэх ондоо азтай байхыг бэлгэдэн янз бүрийн зан үйл хийдэг. АНУ-ын олон нутгийн иргэд үүнтэй холбогдуулан хар “нүдтэй” вандуй иддэг бол зарим оронд шөнө дунд болох үед хэн нэгнийг үнсэх, гэрээ цэвэрлэхгүй байх, 12 ширхэг усан үзэм идэх, таваг хагалах, тавилгаа цонхоороо гаргаж шидэх зэрэг өвөрмөц зан үйлийг хийдэг байна.