iPhone гар утасны 2017 оны шинэ эможинуудыг танилцуулаад удаагүй ч ирэх жилийнхийг хүлээж догдолж эхэлсэн хүн олон байна. Бүх платформ дээрх эможиг сонгодог Unicode холбоо 2018 оны эможинуудын туршилтын хувилбарыг энэ даваа гарагт танилцуулжээ. Энэхүү шинэ багцад улбар шар үстэй хүмүүс, цагирган талх, лакросс спортын цохиур зэрэг багтсан байна. 

Гэхдээ энэ эцсийн хувилбар биш, Unicode-оос эцсийн хувилбарыг ирэх нэгдүгээр сард л батлах аж. Түүнээс өмнө шинэ эможи нэмж, хасаж, өөрчлөөд ирэх оны нэгдүгээр улирлын сүүлчээр танилцуулаад хоёрдугаар хагас гэхэд хэрэглээнд нэвтрүүлнэ гэв.