ЛаМаркус Олдрижийн сайн тоглолтын ачаар Спөрс баг 19 хожил, 8 хожигдолтойгоор улирлыг үргэлжлүүлж байгаа. Сан Антонио Спөрс багийн лидер, лигийн шилдэг таван тоглогчдын нэгт тооцогддог Кавай Леонард бэртлээс эргэн ирлээ. Түүний хувьд өнөөдөр Даллас Маверикс багийн эсрэг хийсэн тоглолтод оролцож 2017-2018 оны улирлын дэбутээ хийлээ.

Гэсэн ч дасгалжуулагч Грэг Попович Кавай Леонардыг минутын хязгаарлалттай тоглуулна гэдгээ өмнө нь хэлж байсан. Хэзээ хүртэл минутын хязгаарлалттай тоглуулах нь тодорхойгүй байгаа юм.

Мэдээж багийнхаа ирээдүй болсон Леонардыг дахин бэртээхгүй байх үүднээс түүнийг минутын хязгаарлалттай тоглуулахаар шийдсэн байж таарна. Леонардын хувьд өнгөрсөн улиралд 25.5 оноо дунджилсан нь түүний замналын дээд үзүүлэлт болсон юм. Мөн өнгөрсөн улирлын Үнэ цэнэтэй тоглогч шалгаруулах санал асуулгад гуравдугаар байр эзэлсэн нь түүнийг аль хэдийн лигийн шилдгүүдийн нэг болсныг илтгэж байгаа юм.

Эх сурвалж: SPS