“Хүн аалз: Аалзны ертөнц рүү” бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино АНУ-ын кино академийн Оскарын шагналыг хүртлээ. 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын Долби театрт болж байгаа юм. Энэ хүүхэлдэйн кино өмнө нь “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртэж байсан юм.

Өөр нэгэн хүүхэлдэйн кино Оскарын шагнал хүртсэн нь “Богино хэмжээний кино” төрөлд шалгарсан “Бао” хүүхэлдэйн кино юм. Хятад гаралтай найруулагч Доми Шигийн “Бао” хүүхэлдэйн кино нь Канадад амьдардаг ганцаардсан Хятад эмэгтэйн тухай өгүүлдэг юм. Энэ төрөлд мөн “Амьтдын зан үйл”, “Нэг жижиг алхам”, “Амралтын өдөр” зэрэг уран бүтээл өрсөлджээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости