Жүжигчин Рами Малек “Bohemian Rhapsody” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Оскар”-ын эзэн боллоо. Америкийн кино урлагийн академийн шагнал гардуулах 91 дэх удаагийн ёслол Лос-Анжелес хотноо болж байгаа билээ.

Энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Кристиан Бэйл /“Vice”/, Брэдли Купер /“A Star Is Born”/, Уиллем Дефо /“Ван Гог”/, Вигго Мортенсен /“Green Book”/ нар өрсөлджээ.

Харин “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг Оливия Колман “The Favourite” кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн байна.

Грекийн найруулагч Йоргос Лантимосын бүтээсэн уг кинонд мөн жүжигчин Рэйчил Вайс, Эмма Стоун нар тогложээ. Оливия Колман өмнө нь энэ кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртсэн билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS