Уг тэмцээний тэргүүн байранд Норвегийн гэрэл зурагчин Терже Колаасийн бүтээл болох мянга мянган нүүдлийн галуу нисэж буй зураг шалгарчээ. Энэхүү гэрэл зургаас гадна дэлхийн 102 орноос арван мянга гаруй бүтээл ирж эдгээр зургууд шигшигдэн үлджээ. 

Оросын гэрэл зурагчин Сергей Полетаев Москва хотын ойролцоох нүсэр цахилгаан станцын зургаар “Хот суурин” төрөлд түрүүлсэн бол Оманы Каси Аль Фарсийн буулгасан өндөглөснийхөө дараа тэнгис рүүгээ буцахаар зэхэж буй ногоон яст мэлхийн зураг “зэрлэг ан амьтад” төрөлд тус тус тэргүүн байр эзэлжээ.

Австралийн гэрэл зурагчин Фил Де Гланвилл серфингчин Олли Хенригийн далайн давалгаанд серфинг хийж буй агшинд дарсан зураг Спортын төрөлд ялалт байгуулж, Вьетнамын гэрэл зурагчин Трунг Фам Хю мангров ойд загасчилж буй хүмүүсийн дүрсийг авч “Хүмүүс” ангилалд тэргүүлсэн байна. 

АНУ -ын гэрэл зурагчин Мартин Санчезийн Исландад галт уул дэлбэрэлтийн зургаараа “Байгаль” төрөлд түрүүлэв. 

Румын гэрэл зурагчин Георге Попа зэс, алт олборлолтын химийн хаягдалд хордсон Трансильвани дахь усан замуудын гэрэл зургаар “Abstract” ангилалд түрүүлсэн бол Хуримын төрөлд Итали улсын гэрэл зурагчин Маттео Оригинал Марина ди Пизад арал дээр нар жаргах агшинг буулгаж тэргүүн байр тус тус эзэлжээ.


Эх сурвалж: CNN