“Гал унтраах техникийн олон төрөлт спорт”-ын ДАШТ энэ сарын 25-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд Турк улсын Измир хотод болно. Тус тэмцээнд оролцох манай улсын шигшээ багийн тамирчид бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд багийн дасгалжуулагчаар Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ОУХМ Э.Энхбат ажиллаж байна.