2019.03.15-ны өдрөөс эхлэн Герман улс, мөн Бельги, Дани, Финлянд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани зэрэг улсуудыг төлөөлөн эдгээр улсуудад зорчих Шенгений виз олгохыг хүссэн (= богино хугацааны 90 хүртэл хоног оршин суух виз) визийн мэдүүлгийг VFS Глобал компанийн Улаанбаатар хот, DHL-ийн байран дахь Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан өгөхөөр боллоо.

Та VFS Глобал компанийн санал болгож буй бусад үйлчилгээ, виз мэдүүлэх цаг тохирох тухай мэдээллийг VFS Глобал компанийн цахим хуудаснаас монгол, англи хэл дээр авч болох нь ээ. 

Мөн 3-р сарын 4-нээс эхлэн виз мэдүүлэх цагийг монгол хэл дээр товлох боломжтой болно.

Та дараах зүйлийг анхаарна уу:

Үндэсний виз буюу 90-с дээш хоног оршин суух визийг (жишээлбэл Германд амьдарч буй гэр бүл дээрээ нүүж очих, суралцах, хөдөлмөр эрхлэх, хүүхэд асрагчаар ажиллах, мэргэжлийн боловсрол эзэмшихэд зориулсан виз) цаашид Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яаман дээр шууд мэдүүлдэг хэвээрээ байна. Эдгээр ангиллын виз мэдүүлгийн асуудлаар VFS Глобал компанитай өнөөг хүртэл хамтын ажиллагаа огт өрнүүлээгүй байгаа болно.

Шенгений виз мэдүүлэх цагийг цаашид -  хязгаарлагдмал хүрээнд - Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамны цахим хуудсаар (www.ulan-bator.diplo.de) тохирон авч болно.

Бид визийн мэдүүлэг хүлээн авах үйл ажиллагааг гадны үйлчилгээ үзүүлэгч байгуулагад шилжүүлснээр визийн цаг товлоход үүсдэг удаан хүлээлт, дараалал өнгөрсөнд үлдэж, цаашид үйлчлүүлэгчиддээ үзүүлэх үйлчилгээ улам сайжруулах зорилготой юм.