"Эрдэнэт Үйлдвэр", "Улаанбаатар төмөр зам" зэрэг төрийн өмчийн хэд хэдэн компанийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт Банкнаас их хэмжээний зээл авсан асуудлаар "Жаст"-ын Ш.Батхүүг өчигдөр баривчилсан байна. 

Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд цагдан хорих шаардлагатай гэж үзжээ.