v    Диснейн од байсан 31 настай жүжигчин бүсгүй охиныхоо зурийг сторидоо хийжээ. Зурагт түүний охин Байнкс хонгор шар үсээ боочихсон, хэлээ гаргачихсан суух байх аж. Энгийн хүн өхөөрдөөд л өнгөрөхөөр зурагнаас шүүмжлэгчид аль хэдийнэ бяцхан Байнкс чихэндээ ээмэг зүүсэн байхыг анзаарчээ.

 

Хүмүүс интенетээр бараг л хашхирч наймхан сартай охиныг зовоолоо гэж загнаж байна. Байнксийн чихийг 31 настай пирсер цоолсон гэж баталсан аж. Алдартай хүний хүүхдийн чихийг цоолсон бахархаж мөнгөн ээмэг зүүсэн зурагнуудыг нь ч нийтэлсэн байв. 

Хүмүүсийн бичсэн зарим сэтгэгдлийг хуваалцъя: 

“Эрүүл мэндийн ямар ч шаардлагагүйгээр ийм жоохон хүүхдийн чихийг цоолно гэдэг надад хүүхдийн хүчирхийлэл шиг л санагдаж байна. Энэ маш эрсдэлтэй шүү дээ, чамд сайхан харагдах гэж бяцхан чих нь хэчнээн өвдсөн бол” 

“Хүүхдийнхээ чихийг цоолсныг хараад Unfollow эрх хожчихлоо. Эвий минь. Баяртай!”

“Ийм жаахан амьтны чихийг цоолъё гэж бодсон чиний ухааныг ойлгохгүй юм байна. Ямар их айдас, өвдөлт мэдэрсэн бол доо”