Өмнөд Солонгос болон Хятад улс нь хууль бус загасчлалтай тэмцэж, ирэх аравдугаар сард Шар тэнгист хамтарсан эргүүлээ үргэлжлүүлэн хийхээр болсон тухай Сөүлийн далайн яамнаас баасан гарагт мэдээлэв.

Солонгосын эрх баригчид болон Хятадын загасчдын хооронд хоёр жилийн өмнө болсон хүчтэй сөргөлдөөний улмаас энэхүү үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байсан юм байна. Тухайн үед Солонгосын эргийн хамгаалалтын ажилтнууд Инчеоны ойролцоо хууль бусаар загасчилж байсан хятад загасчдын завь руу гал нээсний улмаас 3 загасчин утаанд хордон амиа алдсан аж.

Харин энэ долоо хоногийн эхээр Синьдаод болсон уулзалтын үеэр хоёр улсын холбогдох албаны төлөөлөгчид зөвшилцөлд хүрч, хамтарсан эргүүлээ үргэлжлүүлэн хийхээр болсон байна.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг