“Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асар үнэтэй наймааны золиос болсон Ш.Алтантуяа бүсгүйн хэрэг дахин сөхөгдөж эхлэв. Энэ нь Малайзын сонгууль, улс төрийн өөрчлөлттэй холбоотой юм. Засгийн эрхийг гартаа авсан 92 настай Махатир хуучин Засгийн газрын үед болсон өрнөсөн авилгалын хэргүүдийн сөхөн шалгуулж эхэлсэн билээ. Уг хэрэгтэй холбогдуулан экс Ерөнхий сайдын гэрт нэгжлэг хийж шалгаж байгаа юм.  

Сонгуулийн дараа Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн ажилтнууд болох Сирул Азхар Умар Авсралиас бичлэг илгээсэн байна. Тэрбээр бичлэгтээ өөрт нь өршөөл үзүүлбэл эх орондоо эргэн очиж уг хэрэгтэй холбоотой бүх үнэнийг илчлэх болно хэмээн ярьжээ. 

Малайзын шүүхээс 2009 онд Ш.Алтантуяаг хөнөөсөн хоёр цагдаад цаазын ял оноосон боловч 2013 онд давж заалдах шатны шүүх тэднийг сулласан юм. Харин 2015 оны нэгдүгээр сард Малайзын дээд шүүхээс хэргийг дахин хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг сэргээж, Азилах Хадрийг цаазалсан. Харин Сирул Азхар Умар 2014 онд Австрали улс руу зугтсан юм. 

Бүсгүйг хэрцгийгээр хөнөөөсөн Малайзын тусгай албаны ажилтнуудын нэг Сирул гэгч мэдүүлэгтээ “Намайг буу гаргахад тэр өөрийгөө жирэмсэн гээд амь гуйж байсан” гэсэн байдаг. Гэвч тэрбээр даргынхаа тушаалыг биелүүлсэн гэдэг.