Малайзын Засгийн газрын төсөл дээр орчуулагчаар ажиллаж байсан Ш.Алтантуяагийн амийг бүрэлгэсэн хэргээр цагдаагийн ажилтан Сирул Азхар Умар, Азилах Хадри нар 2009 онд цаазын ял сонсож байсан ч давж заалдах шүүхийн шийдвэрээр 2013 онд уг ялыг цуцалсан билээ.

Ерөнхий сайд Махатхир 12 жилийн өмнө үйлдэгдсэн аллагын хэргийг дахин шалгах хэрэгтэй гэснээр уг хэрэг дахин шалгагдаж эхэлсэн билээ.

Өнөөдөр Малайз улсын Куала Лампур хотноо болж буй уг шүүх хуралд болж буй бөгөөд шүүх хуралд Алттантуяагийн аав, гэр бүлийн хүмүүс нь мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг оролцон Монгол Улсын иргэний өмнөөс шүүх ажиллагаанд төлөөлөн нэхэмжлэгчээр оролцож байгаа юм.

www.malaymail.com сайтад уг хэрэг шийдэгдэхгүй 13 жил болох хооронд хэргийн нэхэмжлэгч нарын нэг талийгаач Ш.Алтантуяа бүсгүйн бага хүү Алтаншагай 2017 онд 12 настайдаа нас барсан талаар дурьджээ. Мөн уг хэргийн гол нэхэмжлэгч С.Алтантуяа бүсгүйн аав С.Шаарийбуу хоёр жилийн өмнө Малайз улсын шүүхэд гэмт этгээдүүдийн болон бусад нотлох баримтын хамтаар материалуудаа илгээсэн бөгөөд Ш.Алтантуяаг зохион байгуулалтайгаар хөнөөсөн гэж үзэж хариуцагч Сирул Ахар, Азилет, улс төр судлаач Абдул Разак Бадинда, Малайзын экс ерөнхий сайд Нажиб Разах нараас 100 сая Малайзын рингит нэхэмжилсэн талаар ч бичсэн байна. 

Шүүх хуралд орчуулагч нарын нэгээр Б.Энхжин оролцож байгаа юм. Хариуцагч Багиндагийн тал Б.Энхжингийн орчуулагчийн чадварт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн ч шүүх түүнийг хүлээн авсангүй. Орчуулагч Б.Энхжин нь МУИС төгссөн бөгөөд Малайз улсын Sunway их сургуулийн коллежид нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дүүргэсэн, мэргэшсэн нягтлан бодогч юм.

Малайз улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэний өмнөөс шүүх ажиллагаанд төлөөлөн нэхэмжлэгчээр оролцож байгаа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг,

"Өнөөдөр Монгол, Малайз байхаас үл хамаараад хүн бүр үнэ цэнтэй. Хүний амь нас юугаар ч орлуулшгүй зүйл. Энэ хэрэг зөвхөн Монгол, Малайзын хоорондох асуудал биш, дэлхий дахин өнөөдөр шударга ёсыг хүлээж байна. Малайзын өнөөгийн шударга ёсны тогтолцоо шударга ёсыг харуулна гэдэгт би бат итгэлтэй байна. Малайз, Монгол улс хоёулаа НҮБ-ын гишүүн учраас хүний эрхийн олон улсын конвенцийг дагаж мөрдөх үүрэгтэй"  гэж Малайзын сэтгүүлчдэд мэдэгджээ.

Шүүх хурлын талаар бид эргэн мэдээлэх болно.