“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөх болохтой холбогдуулан сарын хугацаанд хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 252 иргэн, 741 аж ахуй нэгжид эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналт, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр 150 улсын /ахлах/ байцаагч хяналт тавин ажиллаж, нийт 368 зөрчил илрүүлснээс 297 зөрчлийг газар дээр нь арилгуулсан.

Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулах 12 зуслангийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 77 заалт бүхий 10 албан шаардлагаар хугацаатай үүрэг өглөө. Зуслангуудын ундны уснаас дээж авч Төв лабораторит хими, нян судлалын шинжилгээнд хамруулахад Монгол Улсад мөрдөгдөх “Ундны ус“ Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS0900:2005 стандартын шаардлагыг хангаж байна.

Төвийн 6 дүүрэгт баригдаж буй барилгуудын хөдөлмөр аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, нийт 408 зөрчил илрүүлж, газар дээр нь 210 зөрчлийг арилгуулж, 15 ААНБ-д 16.5сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулсан. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 39 ААНБ-д улсын /ахлах/ байцаагчийн 198 заалттай албан шаардлага хүргүүлж биелэлт 74 хувьтай байна” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.



Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар