Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/  түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулж байгаа  Монгол Улсын Их сургууль /МУИС/, Худалдаа Үйлдвэрлэлийн их сургууль /ХҮИС/, Ховд, Дорнод зэрэг их сургуулийн болон зарим ерөнхий боловсролын лаборатори сургуулийн  захирлыг сонгон шалгаруулахаар зар түгээгээд байна. Нийт  28  удирдах албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалт зарласны дотор их, дээд сургууль, ЕБС-ийн захирлаас гадна хэд хэдэн музей, сан, театрын дарга, захирлын  сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 17.30- цагт нээлттэйгээр зарлаад байна.  Өөрөөр хэлбэл нийтэд нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад шаардлага хангасан хүн бүр өрсөлдөх боломжтой юм. Тухайлбал:

  1. Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн захирал  
  2. Нийслэлийн 186 дугаар тусгай цэцэрлэгийн эрхлэгч
  3. Боловсролын зээлийн сангийн гүйцэтгэх захирал
  4. Боловсролын Үнэлгээний төвийн захирал
  5. Дорнод их сургуулийн захирал
  6. Дэлхийн өв-Орхоны хөндийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны дарга
  7. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирал
  8. Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Мэргэд” цогцолбор сургуулийн захирал
  9. Увс аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Шинэ-Ирээдүй” цогцолбор сургуулийн захирал
  10. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн захирал
  11. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн захирал
  12. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 71 дүгээр сургуулийн захирал
  13. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургуулийн захирал
  14. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 142 дугаар сургуулийн захирал
  15. Монголын уран зургийн галерейн захирал
  16. Монгол Улсын Их сургуулийн захирал
  17. Монгол Улсын Консерваторийн захирал
  18. Театрын музейн захирал
  19. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал
  20. Улсын хүүхэлдэйн театрын захирал
  21. Үндэсний номын сангийн захирал
  22. Хархорум музейн захирал
  23. Ховд их сургуулийн захирал
  24. Хөшөө цайдам музейн захирал
  25. Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн захирал
  26. “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн гүйцэтгэх захирал
  27. Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал
  28. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлажээ.

Сонгон шалгаруулалт 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт эхэлнэ.