УИХ-ын Анхдугаар чуулган өнөөдөр эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Би ялсан ч хэрэв сонгууль шударга явагдсан бол ялах ёстой байсан олон хүний өмнөөс үг хэлье. Дэндүү шударга бус сонгууль болсон. Төрийн машин тэр чигээрээ ажилласан. Цагдаа бүдүүлгээр ажилласан. Миний хэдэн туслах тагнуултай кино үзэж байсан тулдаа сүүлийн хэдэн долоо хоногт би амь гарлаа. Уулзалтад орчихоод л бултаж, зугтах ажил хийнэ. Ямар аймшигтай, ичгүүргүй, аархсан сонгууль болов. Энэ янзаараа байвал Монголын улс төр авилга, хүнд суртлаас салахгүй. Сонгуулийн ерөнхий хороонд хариуцлага тооцох ёстой.

Үүнээс үүдээд болж, бүтэхгүй байгаа бүх зүйлийг ширээн дээр гаргаж тавиад, ажлын хэсэг гаргаад хууль дүрэмдээ өөрчлөлт оруулахгүй бол шударга сэтгэлтэй, байраа барьцаанд тавиад түмний төлөө зүтгэж буй хүмүүсийг энэ зааланд орох ямар ч боломжгүй болгож байна. Ингэвэл Монгол Улс сууж яваа мөчрөө хөрөөднө гэсэн үг. 

Ажлын хэсэг яаралтай байгуулж, энэ асуудлыг хэлэлцэж, дүрэм журмаа сайжруулах ёстой гэж үзэж байна. Үүнийг ажил болгоосой гэж хүсэж байна" хэмээлээ.