УИХ-ын хурлын гишүүн С.Ганбаатар яг одоо төв талбайд өлсгөлөн зарлаж байна. Тэрээр энэ сарын 31-нээс өмнө Арбитрын шүүхэд “Рио Тинто” компанийн эсрэг сөрөг нэхэмжлэлийг гаргаж өгөх хүртэл өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.  Тодруулбал, “Рио тинто” компанитай байгуулсан Оюу толгойн гэрээ үр шимээ өгөхгүй байгаа, энэ гэрээг шинэчлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. 

Тэрээр хэлэхдээ "МАН Монголын “Рио Тинто” нам болсон гэдгээ илчиллээ. "Рио тинто" үе үеийн сайдуудад хахууль өгч, луйвардаж энэ гэрээг хийсэн гэдэг нь олон улсад батлагдсан. Монгол Улсын Ерөнхий сайдуудыг Рио Тинто халдаг, томилдог болсон

Олон улсын шүүхэд  сөрөг нэхэмжлэл гаргах төдийд Монгол Улс ялах нь тодорхой болчихоод байхад нэхэмжлэл гаргахгүй байгаа нь МАН "Рио Тинто"-гийн гар хөл болсон гэдэг нь тодорхой байна. 

МАН-ын удирдлагууд Л.Оюун-Эрдэнээр дамжуулж арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэлийг яаралтай гаргаж өг. Чадахгүй бол эрхээ надад өгчих, би сөрөг нэхэмжлэл гаргаад өгье. Рио Тинто луйвар хийсэн нь илчлэгдсэн 1400 гаруй материал байгаа. МАН-ыг "Рио Тинто"-гийн нөлөөллөөс гарах хүртэл өлсгөлөн зарлана. УИХ-ын гишүүдийг надтай нэгдээсэй гэж хүсч байна" гэв.