С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдаад буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг дөнгөж сая Төрийн ордны Иргэний танхимд сэтгүүлчдэд үзүүллээ.

30 орчим минутын тус бичлэгийг телевиз, сонин, сайт, радиогийн 200 гаруй сэтгүүлч үзэв.

Бичлэг үзсэн сэтгүүлчид "үнэхээр аймшигтай" бичлэг байна. Эрүү шүүлт гэж юу байдгийг нүдээрээ үзлээ. Тус бичлэгийг олон нийтэд үзүүлж, бүх нийтээрээ цочирдох хэрэгтэй юу үгүй юу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагад итгэх итгэл суларч байна" гэсэн байр суурийг илэрхийллээ.

Мөн маш хүнд үйл явдлууд гарч буй учир эрүүдэн шүүгдсэн хүмүүсийн ар, гэрийнхэн,үр хүүхэд, өндөр настай ээж нар болон бусад хүмүүст хүндээр тусахаар байна гэдгийг тэд хэллээ.

Яг одоо тус бичлэгтэй холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.

Ц.Нямдорж сайдын мэдээллийг шууд дамжуулж байна.