Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өгөхгүй буй талаар сэтгүүлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Албаны хүнээс хуулийн хүрээнд ярилцлага авъя гэж ирэхэд ихэвчлэн өгөх боломжгүй байна гэдэг хариулт өгдөг учир энэ удаад сэтгүүлчид нэгдэн албан хүсэлт өглөө.

Тус хүсэлтэд:

"Сүүлийн үед АТГ болон Эрүүгийн цагдаагийн албанаас хэд хэдэн баривчилгаа, нэгжлэг хийсэн гэсэн мэдээлэл байна. С.Зориг агсаны хэргийн талаар албан бус мэдээллүүд гарах боллоо. Энэ тухай сэтгүүлчид олон нийтэд мэдээлэл өгч чадахгүй байна. 

Сэтгүүлчид бид хууль хяналтын байгууллагын явуулж буй үйл ажиллагааны талаар АТГ, ЦЕГ зэрэг байгууллагад хандсан ч зөвхөн прокурорын байгууллага хариулт өгнө гэсэн тайлбарыг бидэнд өглөө.

Иймд нийт ард түмний мэдэх эрхийг хангаж, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандан, хуульд нийцүүлэн бидэнд ярилцлага, тайлбар мэдээллийг өгөхийг хүсэж байна" гэжээ.