Баянхонгор аймгийн Жинст сумын Уулан багт иргэн 40 настай сэтгэцийн өөрчлөлтэй иргэн сураггүй алга болжээ. Тэрбээр энэ сарын 4-ны өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд иргэний дуудлагыг хоёр хоногийн дараа өгсөн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын 10 ажилтан, ар гэрийн 13 хүн, нийт 30 хүн, 3 автомашин, 7 мотоциклтойгоор эрэн хайж буй.

Эрлийг өчигдөр өдрийн 10:30 цагаас эхлэн тус багийн “Хар-Ус” гэдэг газраас “Бор толгой” гэдэг газар хүртэл 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон аж.