Серена Уиллиамс өөрийгөө хамгийн олон удаа допингийн шинжилгээ өгсөн америк тамирчин гэж хэлжээ. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа допингийн эсрэг байгууллага өөрт нь шударга бус хандаж, бусад тамирчдаас хэд дахин олон удаа шинжилгээ авч байсан гэжээ.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн их дуулгын 23 удаагийн аварга өнгөрсөн мягмар гарагт “Дахиад л санамсаргүй байдлаар сонгогдож допингийн шинжилгээ өглөө. Бүх тамирчдын дотроос хамгийн олон удаа санамсаргүй байдлаар сонгогдсон хүн нь би. Ялгавартай хандаж байна. Юутай ч хариу сөрөг гарлаа” хэмээн жиргэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр серена уиллиамс 2018 онд нийт 5 удаа санамсаргүй байдлаар сонгогдож допингийн шинжилгээ өгчээ. 6 дугаар сарын 14 – ний өдөр допингийн эсрэг байгууллагын ажилчид түүний гэрт зочлох үеэр серена уиллиамс гэртээ байхгүй байсан нь сэжиг төрүүлсэн ажээ. Гэсэн ч серена уиллиамс хэлэхдээ допингийн эсрэг байгууллагын ажилчид тохирсон хугацаанаасаа 12 цагийн өмнө гэрт нь зочилсон аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг