2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 48 минутын орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.

Ослын улмаас 9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь нас хохирсон байна. 

Эцэг, эхчүүдээ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг 

Иргэд, жолооч нар явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөхийг Тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхааруулж байна.

БИД НЭГ Л АМЬТАЙ