ХАРАНГА!!! ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ:

Өнөө шөнө Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Улаанбаатар хот орчмоор, маргааш өдөр Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орно.

Мөн өнөө шөнө Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, маргааш өдөр Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.

Маргааш өдөр Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Иймд цаг агаарын гамшигт үзэгдлээс сэргийлэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна.

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. 

Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг мөн Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Мөн өнгөрсөн хоногт Увс, Ховд, Завханы ихэнх, Баян-Өлгий, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Булганы баруун хэсгээр  0,1-16,9 мм бороо, нойтон цас оров. Үүнээс хамгийн их нь Увсын Түргэн, Ховдын Дарви, Дунд-Ус, Баян-Өлгийн Булган, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчинлүхмбэд 10,0-16,9 мм хур тунадас, нойтон цас орсон байна. 

Цаг уурын өртөө харуулын ажиглалтын талбай дээрх өнөө өглөөний 08 цагийн хэмжилтээр Увс, Ховдын зарим газар, Говь-Алтайн баруун хэсгээр 1-7 см цастай байна.