Toyota Prius-20 маркийн автомашин автобустай мөргөлдөж, нэг зорчигч нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал, 2020 оны 10 дугаар сарын 20-ны 19.30 цагийн орчим Төв аймгийн Өндөрширээт сум 2 дугаар баг “Бүс Хайрхан” гэх газар /Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн 188 кт/-т асфальтан замд Toyota Prius-20 маркийн автомашин Kia Granbird автобустай мөргөлдөж, зорчигч 23 настай, эмэгтэй Н-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан байна.

Улаанбаатар хотоос баруун аймгийг чиглэсэн авто замд халтиргаа гулгаа үүссэн тул анхаарал болгоомжтой, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас