Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 11 дүгээр сарын 25-ны 20 цагаас 11 дүгээр сарын 26-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар цас орж,  цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө  6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус,  бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар шөнөдөө секундэд 18-20 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус,  өдөртөө хүйтэрч бүх нутгаар 4-9 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, шөнөдөө зарим үед секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө секундэд 18-20 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан бана.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр  12-14 градус, өдөртөө хүйтэрч 9-11 градус хүйтэн байна.

2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 01-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 27, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 27, 29-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

27-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.