Согтуугаар автомашин жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргаж, нэг хүн нас барсан хэрэг өнгөрсөн шөнө гарчээ.

Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01:01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо "Арвай үндэс" худалдааны төвийн хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Toyota Prius маркийн 2 автомашин, Toyota Sai маркийн автомашинуудтай мөргөлдөж, 32 настай, эрэгтэй А-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. 

Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас