Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт 8 дугаар сарын 06-ны 19:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, тус сумын 9 дүгээр баг Цагаан нуур тосгон /сумын төвөөс зүүн урагш 3км/-д асфалтан замд Toyoata Самry маркийн автомашин Угтах хаалганы багана мөргөсний улмаас жолооч, зорчигч нарын зургаан хүн амиа алджээ.

Амиа алдсан хүмүүсийн хоёр нь 8 болон 15 настай хүүхэд байна.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас...

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас...

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас...

#Яараад яахав дээ