2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 23 настай эрэгтэй А нь Сэлэнгэ аймгийн Орхон голд усанд орж байгаад живж нас барсан хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар материалжуулан шалгаж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдэд гол усанд орж осолдохоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг орчимд тоглуулахгүй байх чиглэлээр удаа дараа сэрэмжлүүлэг өгсөн боловч иргэд усанд осолдох явдал гарсаар байгаа юм. Ойрын өдрүүдэд хур тунадас ихтэй гол, усны түвшин нэмэгдэж үерийн аюултай түвшинд байгаа энэ цаг үед онцын шаардлагагүй тохиолдолд голын ай сав газраар явахгүй байж өөрийн амь нас эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлж хайхрамжгүй зангаасаа салж сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ОБЕГ-ын мэдээлж буйгаар жилд 110-120 орчим хүн усанд осолддог аж. Энэ жилийн хувьд 13 аймгийн 27 сум, нийслэлийн дүүрэгт 55 хүн осолдсон байна. Үүний 8 нь хүүхэд байжээ.