2019 оны 1 дүгээр сарын 28-наас 2 дугаар сарын 4-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв                                                                               

                                 /Ихэнх хугацаанд ихэнх нутгаар хүйтэрч, хүчтэй салхи шуургатай байна/                                                          


Баруун аймгуудын нутгаар: 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28,2-нд зарим газраар, 29-нд нутгийн өмнөд, 1-нд нутгийн хойд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтэрч Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө  7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн баруун хэсгээр, 29,2-нд зарим газраар, 1-нд нутгийн хойд хэсгээр 15-17м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 29-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29,2-нд зарим газраар, 1-нд нутгийн хойд хэсгээр 15-17м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтэрч Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29,2-нд ихэнх нутгаар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.