Хонконгод 2019 оны 6 дугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа байна. Олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс үзэхэд ирэх өдрүүдэд дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байна. Үүнд:

- 9 дүгээр сарын 21-ний өдөр Tuen Mun, Yuen Long дүүргүүдэд 15:00, 19:00 цагуудад;

- 9 дүгээр сарын 22-ны өдрийн 12:30-аас Хонконгийн олон улсын нисэх буудал;

- 9 дүгээр сарын 28-ны өдөр 2014 онд өрнөсөн “Шүхэрт хөдөлгөөн” эсэргүүцлийн жагсаалын 5 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус өдөр зохион байгуулах жагсаалын байршлыг мэдэгдээгүй;

- 10 дугаар сарын 1-ний өдөр “Chinazi” хөдөлгөөн зохион байгуулах талаар мэдээлэл гарсан бөгөөд мөн байршил тодорхойгүй байгаа аж.

Иймд иргэд Та бүхэн Хонконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байх, дээр дурдсан газруудад зорчихгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.