Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амиа алдаж, хоёр хүүхэд, нэг том хүн гэмтжээ.

Тодруулбал, Энэ сарын 08-ны өдөр 12:20 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сум “Хөх овоо” гэх газар /сумын төвөөс баруун урагш 25 км/-т асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, жолооч  36 настай, эмэгтэй Б, зорчигч 11 сартай, эмэгтэй, Э, 2 настай, эмэгтэй Э нарын 3 хүн гэмтэж, зорчигч 45 настай, эмэгтэй А, 25 настай эмэгтэй, М нарын 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. 

Эцэг, эхчүүд, жолооч нараа 4-хөн өдрийн дотор 1 хүүхдийн амь нас хохирч, 9 хүүхдийн биед хүнд болон хүндэвтэр гэмтэл учирсан байна. Иймд та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, хайртай хүмүүсийгээ хамгаалж оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүх хуудаснаас

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүх хуудаснаас

Эх сурвалж. ТЦА