Сүхбаатарын талбайд “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал” болж байна. 

Уг жагсаалыг Ардчилсан нам УИХ дахь сөрөг хүчний хувьд улс төрийн тэмцэл эхлүүлж байгаагаа зарлалаа.

Өнөөдөр 10 цагаас эхэлсэн уг жагсаал УИХ болон Засгийн газрыг тарахыг шаардаж байгаа юм. 

Учир нь улс төрчдийн ёс зүйгүй үйлдэл, төрийн хариуцлагагүй байдлаас болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч буй явдал, үнийн өсөлт, Монголбанкны бодлогын алдаа, хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг нийгэмд үүсээд буй эмх замбараагүй байдлыг өнөөгийн эрх баригчид зогсоох чадамжгүй гэж үзэж байгаа юм.

Уг жагсаал 21 аймагт болж байгаа бөгөөд АН-ын нөхөд ахмад гишүүд хүрэлцэн ирж үзэл бодлоо илэрхийлж байв.

 Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:

Өнөөдөр эрх баригчид ардчилсан намыг үгүйсгэж гүтгэж ирлээ. Энэ жагсаалыг ч болохгүй гэж хэлж байлаа. Өнөөдөр өнөөгийн төр засагт үнэнийг нь хэлэхийн тулд 30 жилийн өмнөхөөс дутахгүй олон хүн энэ талбайд цуглалаа. Үнэндээ Монголын ардчилал сорилттой тулгарсан, гаднаас элдэв өдөөн хатгалга явуулж байна. Түүнд нь манай намын зарим нөхөд автаж сөрөг хүчний урхинд орж байна. Иймээс бид хариуцлага тооцтол нь жагсах болно гэлээ. Бидэнд цээжнээсээ 150 кг шахдаг булиа Ерөнхий сайд хэрэггүй, 1,5 сая квм газраа хамгаалдаг, 3 сая иргэнээ хангалуун цатгалан амьдруулдаг IQ өндөртэй ухаалаг аавын хүү  дутагдаж байна.

Бичлэг үзэх:

АН-ын дарга С.Эрдэнэ: 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч  ирэхдээ маш гоё амлалтыг өгсөн. Үхэхээс айхгүй гэж хүртэл мэдэгдэж байлаа. Монгол оронд шударга ёс тогтох нь гэж бид итгэн У.Хүрэлсүхийн тал буюу 33-ыг дэмжсэн. Харамсалтай нь энэ хүн үхэхээс битгий хэл үг хэлээ биелүүлэхээс ч айдаг Ерөнхий сайд байсан гэдгийг харж байна. Ийм Ерөнхий сайдтай улс урагшлах уу. өнөөдөр ард түмэн маань цөхрөнгөө барж сууна. МАН амласан зүйлээ эсрэгээр нь хийсэн. Бүх төрлийн татвар, хураамж хэд дахин нэмэгдлээ. Махны үнэ урьд хожид байгаагүйгээр өслөө. 

Эрх баригчид Эрдэнэтийн 51 хувийн асуудал дээр тоглож ирлээ. Эрдэнэт үйлдвэрт төрөл бүхий хийж ирсэн албан тушаалтнууд, бас энэ үйлдвэрийг барьцаанд тавьсан хүмүүс ч сул чөлөөтэй явж байна.

Нийслэлийн иргэдийн хурал дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү:

“Зүүн баян рефаинери” ХХК нь Туул голын бургасыг хядсаны улмаас 13 тэрбум төгрөгийн эдийн  засаг экологийн   хохирол учраад байна. Аливаа хот улс орон уул усаа дагаж хөгждөг бол  Улаанбаатар хотын  удирдлагууд уул усаа сүйтгэж байна.