Ардчилсан намын удирдлагууд тус намаас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж буй 76 хүний холбогдох материалыг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.

Энэ үеэрээ АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Хуулийн дагуу АН-аас нэр дэвшиж буй 76 хүний материалыг бүрэн бүрдүүлж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүлээлгэн өглөө. Сонгуулийн ерөнхий хороо материалыг судалж үзээд сонгуульд оролцох эсэхийг нь шийдвэрлэнэ" хэмээлээ.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн материалыг хянаад, нэр дэвших боломжтой эсэхийг нь тавдугаар сарын 26-ны дотор шийдвэрлэх аж.