Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын Хорват-Оросын шигшээ багийн тоглолтын үеэр Оросын багийг дэмжихээ Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгджээ.

“Хорват бол ДАШТ-ын шилдэг багуудын нэг гэдэгтэй санал нийлж байгаа хэдий ч би оросуудыг дэмжинэ” гэж тэрбээр хэлжээ.  

Сербийн шигшээ баг өнгөрсөн 6 дугаар сарын 27-нд Бразилийн шигшээ багт хожигдож, Е хэсэгт 3 дугаар байранд бичигдэн ДАШТ-ын тоглолтоо өндөрлүүлсэн юм.

Харин өнгөрсөн ням гарагт Оросын шигшээ баг Испанийн багийг хожиж, ¼ шигшээд тунаж үлдсэн бол Хорватын баг Данийн багийг хожсон юм.
 
Орос-Хорватын тоглолт 7 дугаар сарын 7-нд Сочи хотод болно.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг