АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump-ын засаг захиргааны туслахууд болон Конгресс дахь Бүгд найрамдах намын хууль тогтоогчид дахин эвгүй байдалд оржээ. 

Саяхан Виржиния муж улсын Шарлотствиль хотноо үндсэрхэг үзэлтнүүд жагсаал хийсэн нь үймээнд хүргэсэн билээ. Donald Trump үймээн болон неонацист, цагаан арьстныг шүтэх үзлийн  талаар хоёрдмол утгатай мэдэгдэл хийсэн нь радикал үзлийг шингээсэн гэх шүүмжлэл дагуулаад байгаа юм. 

Лхагва гаригийн үдээс хойш дээрх эрхмүүдийн дийлэнх нь үзэл бодлоо илэрхийлэхдээ Donald Trump-ын мэдэгдэл улс төрийнх нь ирээдүйг бүрхэг болголоо хэмээн дүгнэжээ.

Төлөөлөгчдийн танхимын спикер Пол Райан, Сенатад олонхи суудалтай Бүгд найрамдах намын тэргүүн Mitchy McConell тэргүүтэй Конгресс дахь Бүгд найрамдах намын удирдлагууд мэдэгдэл гаргаад байна. 

Donald Trump-ын туслахууд төрийн тэргүүнийхээ мэдэгдэлд цочирдсон тухайгаа онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч одоогоор түр амралттай байгаа юм. Өнгөрсөн лхагва гаригт түүний хийсэн мэдэгдлийн талаар хэлэлцүүлэг болж, оролцогчдын дунд нэлээд ширүүн маргаан өрнөжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн хөвгүүд болон  ойрын хүрээнийхэн нь Donald Tгump-ын байр суурийг зөвтгөж байгаа бол шинээр томилогдсон зөвлөхүүд нь   неонацист болон цагаан арьстнуудыг шүтэх үзлийн талаар хийсэн мэдэгдэлд нь шүүмжлэлтэй хандаж байгаа юм.  

2017.08.17 "Trump" цамхаг

Donald Tramp-ын хүргэн Jared Kushner, охин Ivanka Trump нар түүнтэй холбогдсон тухай мэдээлэл байна. СNN телевизийнхэн энэ талаар тэднээс тайлбар хүсэхэд  хариу өгөөгүй ажээ.  АНУ-ын тэргүүн хатагтай Melania Trump Нью-Жерси дэх Бедминстер дэх гольфын талбай бүхий амралтын газар амарч байгаа юм байна. 

2017.08.17 "Trump" цамхаг

Конгресс дэх Бүгд найрамдах намын гишүүд сүүлийн үед Donald Trump-ын ярьж буй үг хэллэгийн тал дээр болгоомжттой хандах болсон байна. Өмнөд Каролина муж улсыг төлөөлдөг сенатч Lindsey Graham “Ноён Ерөнхийлөгч өө, таны Шарлотсвилль дэх үймээний талаар хэлсэн үг хэллэг чинь америкчуудыг эмчлэх бус харин талцуулж байна” гэжээ. Тэрбээр 2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Donald Tramp-тай  өрсөлдөж байсан юм.

 2017.08.17 "Trump" цамхаг