Индонезийн Жакарта хотод болсон Азийн спортын наадамд оролцохоор очсон Японы үндэсний сагсан бөмбөгийн багын 4 гишүүн өнгөрсөн амралтын өдөр эмэгтэйчүүдтэй төлбөртэй бэлгийн харилцаанд орсон хэргээр  Японы Олимпын Хорооноос шийтгүүлэн нутаг буцсан бөгөөд Даваа гаригт Токио хотын хэвлэлийн хурлаар орсон байна.

“Японы Хөл Бөмбөгийн Холбооныхон, Киото Ханнарз, Азийн наадмын Япон улсын төлөөлөгчид болон багын гишүүд, ажилчидын өмнө хийсэн бодлогогүй алхамынхаа төлөө уучлал хүсч байна” хэмээн тэдгээр 4 тамирчны нэг болох Юуяа Нагамоши хэлжээ. 

Тус хэрэг явдалын үеэр тэд үндэсний шигшээ багын дүрэмт хувцастай байсан бөгөөд улс орныхоо нэрийг шившигтэй явдалд хутгасан нь тэднийг буруутгах гол шалгаан болж байгаа юм.

Японы Сагсан Бөмбөгийн Холбооны дарга Юуко Мицуяа баг тамирчидаа хангалттай сайн сургаагүй мөн тэднийг зааварчлах төлөөлөгч илгээгүйдээ өөрийгөө буруутгаж байгаа бөгөөд тус тэмцээнд Япон улсын баг 8 тамирчинтай тоглолтыг үргэлжлүүлэх болоод байгаа аж. Тэрээр Японы Сагсан Бөмбөгийн Хороо Японы сагсан бөмбөг зөв зүгт явж байгааг батлан харуулахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргана гэжээ.


Эх сурвалж: Japantimes