УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-ны мэргэжилтнүүдтэй уулзаж, бие даагч нарын саналын тоон дээр яагаад таслал бичигдсэнийг тодрууллаа.

Энэ талаар СЕХ-ноос "Санал тоолох төхөөрөмж ямар нэгэн сүлжээнд холбогдохгүйгээр дүнгээ хэвлэж гаргадаг. Хэвлэсэн дүнг бүх намын ажиглагч нарт өгдөг. Сонгуулийн санал авах 2070 хэсгээс энэ дүн хэн нэгний гарын оролцоогүйгээр, хамгаалалттай сүлжээнд СЕХ-ны төв сервер рүү ирдэг. Ирсэн дүн бүхий өндөр нууцлалтай файлыг сервер өөрөө боловсруулдаг. Сонгуулийн хэсэг дээр гарсан дүн, СЕХ-ны сервер дээр ирсэн дүнгээс зөрж байвал факт байж болно. Гэтэл тийм зүйл байхгүй. Мөн зурган файл, билл хоёр зөрсөн гэж байна. Зөрөх ямар ч боломж байхгүй. Үүнд би 200 хувь бат итгэлтэй байна. 

Таслал бол мянганы нарийвчлалаар гарсан. Сервер дээрх боловсруулалтыг бид Excel дээр боловсруулж гаргасан. Тэгэхэд зарим хүний саналын тоо мянганы нарийвчлалтай гарч ирсэн. Гэхдээ мянганы нарийвчлалтай таслал гарсан ч нэг ширхэг ч саналын зөрүү байхгүй. 7,311=7311 гэсэн үг. Саналын тоог хоёрт хуваасан гэдэг баримтгүй зүйл ярьж болохгүй" гэсэн хариулт өглөө.

Бие даагч нарын байр суурийг ЭНД дарж уншина уу.