СЕХ, УБЕГ-аас 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.Сонгууль явуулахад шаардлагатай техник шинэчлэлийн ажил бүрэн дууссан гэдгийг СЕХ онцолж байна. Мөн хоёрдугаар сарын 1-нээс өмнө хамтарсан ажлын хэсгийн журам гаргах, тойрог мандатын хуваарилалт зэрэг сонгуульд  бэлтгэл ажлуудыг дуусгана. Мөн сонгуульд ажиллах төрийн албан хаагчдын судалгаа, бүртгэлийг хийж эхэлсэн гэлээ. 2000 гаруй санал авах хэсэг байгуулна. 2020 оны УИХ-ын сонгуулийг товлон зарлагдах хугацааг УИХ-ын чуулганаар батлагдсны дараа олон нийтэд танилцуулах юм.

Энэ удаагийн сонгуульд нам, улс төрийн хүчний сурталчилгааны хугацааг нэг өдөр 60 минут байхаар тогтсон гэв.  Үүнийг задлавал нэр дэвшигчид нэг өдөрт 15 минут, мэдээллийн хөтөлбөрт 5 минут ногдож байгаа юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл аль нэг нэр дэвшигчийн талаар дагнан мэдээлэх эсвэл мэдээлэхгүй байх гэрээ хийхгүй байхыг хуульчилсан. Мөн нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн нам эвслийн рейтинг тогтоосон санал асуулга явуулахгүй юм. Хэрэв энэхүү заалтыг зөрчвөл тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сануулга өгч, зөвшөөрөл олгосон байгууллагад нь сонгуулийн санал хураах хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь түр зогсоох дүгнэлт гаргахыг хуульчилсан Нам эвсэл гуравдугаар сарын 25-ны дотор, бие даан нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 25-ны Төрийн аудитын байгууллагад ирүүлнэ. Ингэснээр санал авахаас 60 хоногийн өмнө мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах гэлээ.

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн:

-12 дугаар сарын 20-нд Сонгуулийн тухай хууль батлагдлаа. Хууль батлагдсантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх журам заавар маягтууд удахгүй бэлэн болж бүх нийтэд мэдэгдэнэ. Автоматжуулсан системтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдана. Энэ удаагийн сонгуулийн хууль онцлог, дэвшилттэй болсон. Учир нь 3 сонгуулийн нэг хуулиар зохион байгуулдаг байсныг Үндсэн хуульд заасны дагуу тус тусад нь салгаж боловсруулсан. Мөн цаг хугацааны хувьд тодорхойгүй заалтууд байсан дээр мэргэжлийн байгууллага дээр санал авч хугацааг нь зааж өгсөн. 

Санал авах өдрийг 6 дугаар 24 дээр тогтохоор санал оруулаад байна. Энэ өдөр лхагва гараг байгаа нь ч учиртай. Пүрэв, баасан гараг амралтын өдрийн өмнөх өдрүүд учраас сонгууль товлохоор иргэд олноороо амраад явчихдаг, ирц тааруу гардаг сул талтай. Тийм учраас лхагва гарагийг зохимжтой гэж үзэж санал оруулсан. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Сурталчилгааны хугацааг 21 хоногоор тогтсон. Судалгаанаас харахад залуучууд саналаа өгөхдөө хойрго байдаг. Иймээс иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор залуус руугаа чиглэсэн арга хэмжээ өрнүүлнэ.