Өнгөрсөн долоо хоногт байгалийн шинжлэх ухааны салбарт гарсан дэвшлүүд:


  • Эрдэмтэд нарны гэрэл ковид-19 вирусыг  өмнө тооцоолж байснаас найм дахин богино хугацаанд устгадаг болохыг  тогтоожээ.  Энэ нь гадаргуу дээр тогтсон коронавирусын 90 орчим хувь нь нарны гэрэлд ердөө 30 минутын дотор устдаг гэсэн үг. Тиймээс нарны гэрлийг өрөө, тасалгаандаа нэвтрүүлж байх нь  ихээхэн үр дүнтэй аж.


  • Хүний  ДНХ-ийн дээжийг агаараас ялган авч чаджээ. Хэрэв үүнийг цааш хөгжлүүлбэл агаар дуслаар дамждаг өвчнийг судлах болон шүүх эмнэлгийн салбарт өөрчлөлт авч ирэх юм. Тухайлбал хэргийн газрын агаараас сорьц авч, ДНХ-ийг ялгаснаар тухайн гэмт хэрэгтнийг хөдөлбөргүй нотлох боломжтой бүрдэх нь.


  •  66 сая жилийн өмнө  динозавруудыг устгасан солирын нөлөөгөөр Амазоны ширэнгэн ой үүссэн гэдгийг шинэ судалгаагаар нотолжээ.  Түүнчлэн Амазоны ширэнгэн ой  хүлэмжийн хийг өөртөө шингээхээс илүүтэй ялгаруулах болсон гэнэ. Үүнд дэлхийн цаг уурын өөрчлөлт, цөлжилт ихэхэн нөлөөлж буй. 


  • Шинэ зүйлийн махчин динозавр амьдарч байсныг  саяхан олж илрүүлжээ. Эрдэмтэд уг динозаврын төрөл зүйлийг 80 гаруй сая жилийн өмнө, өнөөгийн Аргентин улсын нутаг дэвсгэр дээр   амьдарч байсан байх гэсэн таамаглал дэвшүүлээд байна.  


  • Тэнгэрийн ван гаригаас (Uranus) анх удаа рентген цацраг туяаг (x-ray) илрүүлжээ. Энэ нь тухайн гаригийн агаар мандал дээр нарны цацраг сарнисантай холбоотой үүсдэг гэж байх гэж таамаглаж байна.


  • Эрдэмтэд 6 талт бүтэцтэй алмаз (diamond) бүтээжээ. Энэхүү зохиомол алмаз нь  байгаль дээрх алмазаас илүү хатуулаг чанартай бөх бат гэнэ. Хүмүүс байгаль дээрх алмааз эрдэнийг гоёл чимэглэлд ашигладаг бол  зохиомлоор бүтээсэн хэлбэрийг ангахаах ухаан, барилга, байгууламжийн салбарт түлхүү ашиглах боломжтой ажээ.


Эх сурвалж: Science nature channel