Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор “School police” эцэг, эхийн эргүүлийн ажлыг үргэлжүүлэн зохион байгуулахаар болжээ. 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр энэ талаар ярилцсан бөгөөд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камеруудыг хэвийн үйл ажиллагаанд оруулах, тэмдэг, тэмдэглэгээг засварлан шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах, “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах ажлын явцын талаарх мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хүргэлээ. 

Тэрбээр “School police” эцэг, эхийн эргүүл хэрэгжиж эхэлснээс хойш сургууль орчмын гэмт хэрэг зөрчил 25 хүртэлх хувиар, 2019 оны эхний 6 сарын байдлаар 2018 оны мөн үетэй харьцуулахад 8.6 хувиар буурсан судалгаа гарсан. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 134 сургууль, 227 цэцэрлэгийн гадна орчинд 1302, дотор орчинд 5366 ширхэг хяналтын камер ажиллаж байна” хэмээв.