ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт 2017 онд спортын өндөр амжилт гаргасан яамны харьяа агентлаг байгууллагуудын дэргэдэх спорт хорооны тамирчдад өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. Энэ үер сайд С.Бямбацогт “Нөр их хөдөлмөр, хөлс, хүчээр эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж яваа тамирчдаараа бахархаж байна. Монголчуудынхаа итгэл сэтгэлийг ямагт бахархам амжилт, ялалтын мэдээгээр мялаадаг тамирчдынхаа цаашдын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсч байна" хэмээгээд тамирчдыг салбарын шагналаар шагнаж, урамшуулав.