УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Эрчим хүчний дэд бүтэц, найдвартай ажиллагаа бол улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах гол суурь юм. Баруун бүс эрчим хүчээ БНХАУ-аас 1квт цахилгааныг 300 төгрөгөөр авч байна. 

Тэгвэл Дөргөний усан цахилгаан станц 1квт эрчим хүчийг 33 төгрөгөөр үйлдвэрлэж байна. Ховд гол дээр баригдах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар баруун бүсийн Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын эрчим хүчний асуудал бүрэн шийдэгдэнэ. 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн нэгж байгуулагдан техник, эдийн засгийн судалгаанууд хийгдсэн байгаа. Энэ ажлыг яаралтай шийдвэрлэж чадвал бид БНХАУ-ын импортын эрчим хүчнээс 10 дахин хямд эрчим хүчийг өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болно".