Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр Хууль сахиулах их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд оролцов. Тэрбээр нээлтийн ажиллагааг нээж хэлсэн үгэндээ "ХСИС-ийн элсэгч, төгсөгчид Монгол улсад хууль заавал хэрэгждэг, хүн бүрт эрх тэгш, алагчлалгүй, шударга үйлчилдэг байхад тэргүүлэх үүрэгтэй гэдгээ мартаж болохгүй" гэдгийг онцоллоо.