УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн  "Алтай трест" ХХК-д албан тушаалын байдлаа ашиглан хууль зөрчиж концессийг гэрээ байгуулсан гэх яриа гарах болсон.

Тэгвэл тэрбээр уг асуудал дээр няцаалт хийжээ.

Няцаалтад "ЖДҮ-гийн булхай луйвраа далдлах зорилгоор Концeссыг дахин улс төржүүлэн харлуулах, түүгээр далимдуулан гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрлээ. Миний хувьд уг асуудал дээр албан тушаалаа ашигласан зүйл огт гараагүй. Бүхнийг харлуулагчид, захиалгатайгаар хөлсөөр гүтгэгчдийн даварсан үйлдэлд няцаалт хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү мэдээллийг та бүхэнд хүргэж байна" гэжээ.

НЯЦААЛТ

Миний биe одоогоос жилийн өмнө АТГ, Прокурорын байгууллагад хандаж Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэлийн концeсс хууль зөрчсөн эсэх талаар шалгаж өгөхийг хүссэн. Холбогдох хууль хяналтын байгууллага хянаж шалгаад үүнд ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүйг тогтоож албан бичгээр хариу ирүүлсэн.
Концeсс бол төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгддэг бүтээн байгуулалт. Улс орны төсөв санхүү хязгаарлагдмал нөхцөлд зайлшгүй хэрэгцээтэй бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийдэг хөгжлийн нэг хувилбар. Гэтэл ЖДҮ- гийн булхай луйвраа далдлах зорилгоор Концeссыг дахин улс төржүүлэн харлуулах, түүгээр далимдуулан гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрлээ. Аль 2013 онд Н.Алтанхуягийн ЗГ-ын үeд батлагдсан 200 гаруй Концeссын жагсаалт дундаас Чойр дэд станцын концeссын ажлыг сугалан авч санаатайгаар бузар гүтгэлэг тарааж байна. Иймд уг уралдаант шалгаруулалтын бодит үнэн, бүтээн байгуулалтын ажлын бодит байдал, ач холбогдлыг харуулсан баримтыг та бүхэнд дэлгэж байна. МУ-ын хамгийн том 6 дэд станцын нэг болох 34 жилийн насжилттай Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэлт хийгдээгүй бол Хэнтий, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр, Өмнөговь, Төв гэсэн 6 аймгийн 63 сум суурин, 1456 үйлдвэр ААН, 22300 гаруй айл өрхийн эрчим хүч тасалдаж тэг зогсохоор болоод байсныг хэн ч ярихгүй байна. Концeссоор энэ ажлыг хийснээр шинэ баригдах Нeфтийн үйлдвэр, Шивээ-Овоо, Алагтолгой, Тэвшийн говь, Тавантолгой, Бэрхийн жоншны уурхай, Өргөний уулын үйлдвэр гээд эдийн засгийг тэтгэгч олон уурхай үйлдвэр эрчим хүчний хомсдолоос аврагдаж байна. Бүхнийг харлуулагчид, захиалгатайгаар хөлсөөр гүтгэгчдийн даварсан үйлдэлд няцаалт хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү мэдээллийг та бүхэнд хүргэж байна.